Ажлын байрандаа архидан согтуурч бусдын биед "хүндэвтэр гэмтэл" учруулсан УБЕГ-ын дарга асан Д.Дэлгэрсайханыг шалгаж дуусжээ

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайханд холбогдох эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусчээ. 

Тодруулбал,  Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайхан нь тус албан тушаалыг хашиж байхдаа буюу арваннэгдүгээр сарын 09-ны /2024.11.09/ өдөр ажлын байран дээрээ архидан согтуурч бусдын биед халдаж, гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон байдаг. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, үүнтэй холбоотойгоор Д.Дэлгэрсайханыг Засгийн газрын өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр /2024.11.13/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг юм. 

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Ингэхдээ хохирогч болох Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон тул Д.Дэлгэрсайханыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл буюу бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн яллагдагчаар татан шалгажээ. 

Хэрэв түүний гэм буруутай нь шүүхээр эцэслэгдвэл тэрбээр өрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдэх юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)