Өнөө шөнө Архангайн нутгаар ахиухан хэмжээний цас орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Архангайн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Өнөө шөнө Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун, Баянхонгорын хойд хэсгээр, маргааш өдөр Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн нутгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Маргааш өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна. 


2023 оны 11-р сарын 03-ны 20 цагаас 11-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 21-26 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, Хангайн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 9-14 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 4-6 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.


2023 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5, 8-нд говь, талын нутгаар, 6-нд зарим газраар, 7-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)