Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
- 2024-01-22
- Цаг агаар
- 0
2024 оны 01 дүгээр сарын 22-ноос 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун байна.
Хур тунадас: 22, 30-нд Хангайн уулархаг нутгаар, 28-нд Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 28-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгаар, 31-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 28, 29-нд зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-35 хэм, бусад хэсгээр 22-27 хэм, өдөртөө бүх хэсгээр 10-15 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)