УИХ дахь АН-ын бүлэг онгоцны түлш нийлүүлэх Оросын гэрээг дэмжихгүй гэж шийджээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 4-р сарын 16-ний хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөж эхэлсэн билээ.

 

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлгээс ажлын гурав хоногийн завсарлага авсан юм.

 

Тэгвэл өнөөдөр хуралдсан Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг уг төслийг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)