Чулуунчимэг: Охины минь орон зайг шинэ хүүхдээрээ нөхлөө гэж үү
- 2018-05-23
- Энтертайнмент
- 5
Нийтийн дууны ертөнцад цахиур хагалан гарч ирсэн дуучин Болд, Чулуунчимэг нарын салалт нэг хэсэгтээл олны анхааралд байсан. Дуучин Чулуунчимэгийг тоглолтынхоо рекламыг гэр бүл салалтаараа хийлээ хэмээн зарим хүмүүс их л таарамжгүй хандсан. Хамгийн сайн найз болох дуучин Мөнгөнцэцэг нөхрийг нь булаагаад зогсохгүй хүүхдийн төрүүлсэн талаар хэвлэл мэдээллээр шуурч байснаас өнөөг хүртэл хэн ч ам нээгээгүй байсан билээ. Гэвч Чулуунчимэгийн тэсвэр алдарсан уу өнөөдөр өөрийн нүүр номондоо Болд, Мөнгөнцэцэг хоёрт их л хатуухан үгтэй шүлэг шидэж орхилоо.
Тэрээр "Өргөн түмнийхээ хайр хүндлэлээр
Өрдөж босгосон гал голомт
Үр хүүхэд, өргөө гэр
Ая дуу, амжилт бүтээл
Алив бүхнээ золиослоод
Алагхан үрээ хөтөлж гараад
Бардам зангаар зориг асаагаад
Бүхнийг шийдээд явсан минь үнээн
Анхнаас нь хамтдаа бүтээлцэж
Амьдарч байсан өргөө гэрт минь
Унтаж байсан орон дээр минь
Үр хүүхдийн минь ч өрөө шкафанд
Хооллож байсан тогоонд минь ч
Хөтлөлцөөд сууж байсан буйдан дээр минь ч
Жаргал зовлонгоо хуваалцдаг гэж
Чин сэтгэлээсээ итгэж явсан
Амраг нөхөр минь анд найзтай минь
Амьдарч байгааг нүдээрээ харах
Алагхан үрдээ хал үзүүлэх
Зүрх зүсч өр эмтрэх юм...
Охины минь орон дээр хүүхдээ унтуулаад
Охины минь шкафанд хувцасыг нь хийгээд
Охины минь аяганд хоолыг нь идүүлээд
Охины минь орон зайг шинэ хүүхдээрээ нөхлөө гэж үү
Анд найзыгаа амраг нөхрөө
Нөхөрлөл амьдрал хоёроо
Үрэхгүй гэж өчнөөн тэвчсэн ч
Үнэндээ тэвчээр тасраад явсан ч
Шинэ амьдралаа шинэ гэрт
Шинээр эхэлж болоогүй юм байх даа
Яагаад заавал миний байсан гэрт
Яагаад заавал миний охины бүхэн дээр гэж...
Нэгэн цагт,
Хамгийн эрхэм нөхөрлөж байсан найздаа
Хамгийн итгэж ханилж байсан ханьдаа
Хатуу хорвоог зөөлөн туулах
Хамгийн сайхан бүхнийг хүсье дээ
Амьдрал гэдэг баян далайд
Ахиж битгий алдаарай даа
Аз жаргалын дээдийг
Ахин дахин хүсье дээ
Шинээр эхэлж байгаа уран бүтээлд чинь
Шижигнэсэн амжилтыг ч хүсье дээ
Анхны байсан бидэн хоёр шиг
Ард түмэн минь гэхдээ авах болов уу даа
Алтан сайхан тайзан дээрээ
Ард олныхоо хайранд өлгийдүүлж
Алаг хөөрхөн үртэйгээ амьдрахдаа
Хамгийн жаргалтай айл байсан юм шүү бид
Санаснаар болдоггүй хүний хорвоод
Салаалж явах л тавилан байж
Саад тотгор бүхнийг даваад
Сайхан амьдарна аа охин бид хоёр нь
Зүүдэнд минь ч ороогүй гэнэтийн учралаар
Зүрх зөргөө холбочихсон та хоёртоо
Тэгш дүүрэн сайхан бүхнийг ерөөе
Дахин харин би ам нээхгүй ээ
Дуу эгшгийн алтан тайзнаа
Дандаа л бид тааралдах болно
Хорин жилийн дараа ч охин үрийнхээ
Хуриманд зэрэгцээд суух өдөр ч ирнэ
Хүний хорвоогийн уужим уртад
Холбоотой л байна үүрд үрээрээ..." хэмээжээ.
Б.Цэнгэл
Сэтгэгдэл (5)
(66.181.161.101)
ямар ичдэггүй юм бэ Чулуунчимэг болд хоёрийн амьдарлийг балсан хог новош Болд ч тэнэг хүн юм Чулуунчимэг шиг сайхан бүсгүйг хаанаац болдогүй тэнэг минь
ЗАВЬЖ ЗАНДАА НЬ (103.212.116.114)
ЧУКА МИНИЙ ДҮҮ ОДОО БОЛИОЧДЭЭ. ИЙМ ГЭНЭН ТЭНЭГ ЮМ БИТГИЙ БИЧЭЭЧДЭЭ. ГУЙЖ БАЙНА. ТЭГЭХ ҮҮ? ХҮҮХДЭЭРЭЭ ХОЛБОГДОНОО Ч ГЭХ ШИГ ХУРИМАН ДЭЭР НЬ ЗЭРЭГЦЭЖ СУУНАА Ч ГЭХ ШИГ. ЭГЧ НЬ ЗАЛУУДАА САЙХАН ГЭХЭД ДЭНДҮҮ САЙХАН АМЬТАН ГУНХАЖ ЯВЛАА. НАМАЙГ ЗАЛУУ БАЙХ ҮЕИЙН ТЭР ДУРСАМЖИЙГ ГОВИЙХОН САЙН МЭДНЭ. ЭГЧИЙГ НЬ ХӨДӨӨ ЯВААД ИРЭХЭД МИНИЙ АНХНЫ НӨХӨР МИНИЙ ХАМГИЙН САЙН НАЙЗЫН МИНЬ ДЭЭР ОЦОГНОЖ БАЙСАН. БИ ДУУСАНГУУТ НЬ ХУВЦСАА АВААД Л ГАРСАН . ЮУ Ч ХЭЛЭЭГҮЙ НАМАЙГ ГАРАХАД МИНИЙ НӨХӨР ТАМХИА ТАТААД Л ДАГУУЛЖ ХАРААД ХОЦОРСОН. ТҮҮНЭЭС ХОЙШ СУРЧ БОЛОВСРОН САЙХАН ХҮНТЭЙ ТААРЧ ХАРИН Ч ХАЖУУГААР НЬ ШИРЭВ ТАТААД Л ГАРСАН. МАНАЙД АНХНЫ НӨХӨР НЭГ ИРЭХЭД НЬ НҮДЭН ДЭЭР НЬ НӨХӨРТЭЙГӨӨ ЮУ ЯАСАН. ОДОО МИНИЙ МУУ АНХНЫ НӨХӨР ЗАХЫН АРЫН ТОНГОЙДОГ ХААЛГАНЫ МӨНХИЙН МАНААЧ БОЛЧИХСОН АЙМШГИЙН ЦАРАЙ ЗҮСТЭЙ АМЬТАН БОЛЧИХСОН БАЙГАА. ЗӨВ ОЙЛГООРОЙ БУРХАН ИНГЭЖ ХАРИУГИЙ НЬ БАРЬДАГ ЮМ. ӨНӨӨДӨР ЧАМААС БҮХНИЙГ БУЛААВЧ МАРГААШ АМЬДРАЛ ӨӨРӨӨ БУЦААГААД АВАХДАА АЙМААР АВДАГ ГЭДГИЙГ ОЙЛГООРОЙ. СЭТГЭЛЭЭ СЭРГЭЭ ОХИНТОЙГОО ЖАРГАЛТАЙ БАЙ. ТААЛАГДСАН ХҮН БАЙВАЛ АМЬДРАХГҮЙ Ч ГЭСЭН СЭГСИЙТЭЛ СЕКС ХИЙ АРХАГ ЗҮРХ ЗАВЬЖ ЗАГИ НЬ ҮҮНИЙГ ЗӨВЛӨЕ. БИТГИЙ ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛЭЭР ГОНШИГНОЖ ДООШОО ОР. МӨНГӨӨ ЧАМААС ИЛҮҮ ЮМ БАЙХГҮЙ. ӨӨРИЙГӨӨ БОД ОХИНОО БОД АНИА НЬ ӨШӨӨ ГОЁ ЮМ ЗААЖ ӨГЧ БОЛНО ШҮҮ. ТУРШЛАГА МЭДЛЭГ АРГА ЗАЛЬ БАЙНА.
Иргэн (66.181.184.109)
болд дээрдүүлчихэж,,,чамд ч гэсэн буруу байж л таараа
Бат (103.229.123.234)
Энэ дуучин нэртэй хоёр хөдөөний орк болиосой ,Онигоо болж дууслаа,Тэр хөдөөрүүгээ тонил цаашаа,,,,,,,,,,
зочин (64.119.19.146)
Нэгэнт таарч тохирохгүй гээд л хоёр тийшээ болсон юм бол одоо гоншигхох хэрэггүй л дээ.Чи ч гэсэн хүүхдээ дагуулаад нэг эрийн өвөрт орж л таарна.Ер нь бол асуудал чиний хурц раншингаас л болсон юм бишүү.Гуйсан хадаг аягыг хүртэл үүдний жижүүр дээр орхиод л явсан байгаа биздээ