Ж.Ариунжаргалын фото агшинг сонирхоё
- 2018-05-24
- Энтертайнмент
- 0
Урлагийн авьяас чадвар гэдэг хүнд оногдсон хувь тавилангийн нэгээхэн хэсэг гэлтэй. Монголын урлагийн сор болсон аугаа суут бүтээлчдийн шидээвэр бүтээлүүд өнөө ч бидний дунд үнэ цэнээ хадгалан оршсоор байгаа юм. Тэгвэл тэр гайхамшигт оюун сэтгэлгээ, сэтгэл мэдрэмжийн охь болсон туурвилуудын эзэн аугаа хүмүүсийн хойч үе, үр хүүхдүүд нь өсч төлжсөөр дахин Монголын урлагт эргэлт, сэргэлт авч ирэх цаг ойрхон бололтой. The Voice шоу эхэлснээс хойш гэхэд л Монголын урлагт хүндтэй цөөнгүй уран бүтээлчдийн хүүхдүүд оролцож дуу хөгжмийн талбарт өөрсдийгөө сорьсоор байна. Тэдний нэг бол өнөө цагийн сод хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал юм. Хэнээс хамааралгүй өөрийн дуу хоолойн онцлог, донж маягийг мэдэрч түүнийгээ илэрхийлж чадсан түүний үзүүлбэр үнэхээр сонирхол татам байсныг энд онцлох нь илүүц биз.Түүний талаар товч мэдээллийг хүргэхэд тэр одоо СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын 2-р курст сурдаг. Дуулахаас гадна зураг зурах, ном унших дуртай. ХБК-ийн GMUB жазз төслийн сургалтыг дүүргэсэн. Жазз хэв маягаар дуулах илүү сонирхолтой. Цаашид өөрөө дуу зохиохыг хүсдэг байна. Ихэвчлэн сэтгэлгээний төрлийн ном зохиол унших дуртай гэнэ.
Ингээд “The Voice of Mongolia” шоуны үзэгчдээс хамгийн өндөр саналыг авч финалын шатанд өрсөлдөх эрхтэй болсон Ж.Ариунжаргалын фото агшинг сонирхоё.
Сэтгэгдэл (0)