Ука: Аз жаргалтайгаар уулзацгаая
- 2018-05-30
- Энтертайнмент
- 0
“Voice of Mongolia” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан дуучин Д.Уламбаяр буюу Ука "Don't Stop" нэртэй цомгийн нээлтээ ирэх сарын 8,9-нд “Crocus Event Hall”-д хийхээр болжээ. Бие даасан дөрөв дэх цомгоо өлгийдөж буй уран бүтээлчийн баярт Филармонийн дуучин Н.Наранбаатар, дуучин Ц.Намуун, Mrs.M, PFZ, Lil Thug E, DJ Zaya, DJ BTB болон “Татар” хамтлагийнхан хүрэлцэн ирэх аж.
"Asian Hip Hop Billboard album"- д багтсан "Don't Stop" дууны нэрээр нэрлэсэн цомгийнхоо нээлтийн талаар тэрбээр “Та бүхэн надтай хамт дуулж, бүжиглэж цагийг зугаатай өнгөрөөхөд бэлдээд байж байгаарай. Удахгүй аз жаргалтайгаар уулзацгаая” хэмээн фэйсбүүктээ бичжээ.
Б.Энх
Сэтгэгдэл (0)