“Хилтон” зочид буудалд М.Жексоны гутлыг дуудлагаар худалдана

Попын хаан агсан Майкл Жексон "Сарны алхалт" дуугаа 35 жилийн өмнө буюу 1983 оны тавдугаар сарын 16-нд анх тайзан дээр дуулсан билээ. Домогт дуучны “Сарны алхалт”-аа бүжиглэхдээ өмссөн гутлыг дуудлагаар худалдахаар болжээ. Майкл Жексон уг гутлыг "Billie Jean" тоглолтынхоо үеэр анх өмссөн байна. Энэхүү хар арьсан гутлыг попын хаанд зориулан урласан гэнэ.

Дуудлага худалдааг Лос-Анжелесийн “Хилтон” зочид буудалд зохион байгуулах юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, дуучин Майкл Жексон амьд ахуйдаа бүжиг дэглээч, бүжигчин Лестер Вилсон энэ гутлаа бэлэглэсэн түүхтэй аж. Гутлыг 10 мянган ам.доллараас эхлэн дуудах юм байна.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)