Цэцгэн хээтэй даашинз энэ жилийн тренд

Охид, бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд олон төрлийн загвараараа байдаг даашинзны талаар энэ удаа онцолъё. Зуны эхэн сар дундаа орсон энэ өдрүүдэд зарим нь сонголтоо аль хэдийнэ хийчихсэн байх. Харин энэ жилийн загвар ямар байгаа талаар сонирхож байгаа бүсгүйчүүдэд зо­ риулан дараах мэдээллийг бэлтгэлээ. Дэлхийн загварын долоо хоногууд болон дэлгүүрт байгаа даашинзыг харахад янз бүрийн цэцгэн хээ ноёрхсоныг харж болно. Түүнчлэн 1950-1980-аад оныг санагдуулам урттай, олон төрлийн жижиг хээтэй даашинзууд ч бүсгүйчүүдийн нүдийг хужирлаж байгаа болов уу. Жил жилийн загварын чиг хандлагад хүмүүсийн сонирхлыг татахаар зүйл орж ирсэн байдаг. Тэгвэл энэ жил шинэлэг эсгүүртэй загварыг зарим дизайнер үйлчлүүлэгчдэдээ санал болгожээ. Ингээд юуны түрүүнд цэцгэн хээтэй даашинзны талаар мэдээлэл хүргэе. Энэ жил өнгөлөг цэцэгс, навчсаар чимэглэсэн даашинз тренд болж байна. Чимхлүүр ажил шаардсан гоёмсог цэцгийг ганц даашинз бус жийнсэн цамц, өмдөнд ч тусгажээ. Энэ нь ч загварыг улам донжтой харагдуулж байна.

•Дөрвөлжин хээ Дөрвөлжин хээтэй даашинзыг дан ганц зуны улиралд өмсөхгүй. Учир нь, ийм загвартай даашинзыг зун дангаар нь, бусад үед нимгэн, поло цамцан дээр давхарлаж өмсч болох юм.

• Oversize загвар Хамгийн гол нь таньд өмсөхөд эвтэйхэн санагдана. Бас дэгжин харагдуулдаг учир бүсгүйчүүдийн хувьд хамгийн зөв сонголтуудын нэг болдог.

• Товчтой загвар Ийм төрлийн загвар олон бий. Өвдөг давсан урт байхаас гадна богино загвар ч байдаг. Эмэгтэйчүүдийн биеийн галбирыг тодотгохдоо зарим дизайнер товч ашигладаг. Материалаасаа хамаараад ийм загварын даашинзыг ажилдаа ч өмсөх боломжтойгоороо давуу талтай.

Цэвэр цэмцгэр, гэгээлгийн бэлгэдэл нь цагаан өнгө

Энэ улирлын өнгөний сонголт цагаан байх болно. Мэдээж хүмүүс биеийн галбир, онцлогтоо тохируулан цагаан өнгөтэй загвараас сонголтоо хийх боломжтой. Зарим хүн цагаан хувцсыг махлаг харагдуулдаг гэсэн өрөөсгөл ойлголттой явдаг. Гэхдээ энэ нь ташаа мэдээлэл юм. Цагаан хувцас хүнийг махлаг харагдуулдаггүй. Харин ч өнгөлөг, гэгээлэг харагдуулдаг. Дизайнерууд хавар, зуны долоо хоногийн үеэр цагаан өнгөтэй бүтээл түлхүү урласныг ажигласан байх. Тэр брэнд 1950-аад оныг санагдуулам том дэрсэн малгайг урлажээ.

Түүнчлэн Dolce & Gabbana брэндийн цуглуулгад багтсан өнгө өнгийн сүрэл болон даавуугаар чимэглэсэн малгай олны анхаарлыг ихэд татаж байлаа. Цүнхний хувьд, Saint Laurent болон Fendi брэнд өөрсдийн нэрийн хуудас болсон алдарт загваруудаа сүлжмэл хувилбараар танилцуулсан. Сүлжмэл цүнхийг өдөр тутамдаа хэрхэн үүрч болохыг жүжигчин Жейн Биркин анхлан харуулсан бөгөөд тэрбээр өндөр суудалтай жийнс болон цагаан футболкатай хослуулан өмсч байсан билээ. Сонгодог хээний шинэ хувилбарыг танилцуулав Дэлхийн алдартай дизайнерууд энэ улиралд шинэ коллекцоороо дамжуулан сонгодог хээний шинэ хувилбарыг танилцууллаа. Off-White брэндийн хавар, зуны цуглуулгад 1980-аад дундаа газар шүргэсэн урттай даашинз, цагаан хослол, торон чимэглэлтэй мини даашинзыг сонгоход буруудахгүй биз ээ.

Сүлжмэл цүнх, дэрсэн малгай

Дизайнеруудын дуртай аксессуар дэрсэн малгай, цүнх болжээ. Сүлжмэл цүнх болон дэрсэн малгайг анх XIX зууны үед Европын далайчдад зориулан бүтээж байсан бол өдгөө хувцас урлаачдын гол чимэглэлийн нэг болсон байна. Хулс, сүрлээр сүлжсэн аксессуаруудыг энэ улиралд Gucci, Delpozo зэрэг олон загварын тайзнаас олж харах боломжтой байв. Gucci Вьетнамын дэрсэн малгайг саарал хүрэмтэй хослуулж, Jacquemus болон Missoni брэнд 1950-аад оныг санагдуулам том дэрсэн малгайг урлажээ. Түүнчлэн Dolce & Gabbana брэндийн цуглуулгад багтсан өнгө өнгийн сүрэл болон даавуугаар чимэглэсэн малгай олны анхаарлыг ихэд татаж байлаа. Цүнхний хувьд, Saint Laurent болон Fendi брэнд өөрсдийн нэрийн хуудас болсон алдарт загваруудаа сүлжмэл хувилбараар танилцуулсан. Сүлжмэл цүнхийг өдөр тутамдаа хэрхэн үүрч болохыг жүжигчин Жейн Биркин анхлан харуулсан бөгөөд тэрбээр өндөр суудалтай жийнс болон цагаан футболкатай хослуулан өмсч байсан билээ.

Сонгодог хээний шинэ хувилбарыг танилцуулав

Дэлхийн алдартай дизайнерууд энэ улиралд шинэ коллекцоороо дамжуулан сонгодог хээний шинэ хувилбарыг танилцууллаа. Off-White брэндийн хавар, зуны цуглуулгад 1980-аад оныг санагдуулам цэцгэн хээтэй, атлас материалтай хослол орсон байна. Баялаг өнгөтэй, цээнэ цэцгийн аварга том дүрслэлүүд хар,цагаан өнгийн фон дээр байршсан нь анхаарал татаж байсан юм. Erdem брэндийн бүтээлч захирал Эрдем Моралиоглу бараг цуглуулга бүрдээ цэцгэн хээ оруулдаг атлаа үргэлж шинэлэг байж чаддаг нь үнэхээр гайхалтай. Тэрбээр бүхэлдээ жижиг цэцэгсээр бүрхэгдсэн тод өнгийн урт даашинзуудыг санал болгожээ. Erdem брэндтэй бага зэрэг төстэй атлаа илүү байгалийн өнгөтэй, франц маягийн романтик уур амьсгалтай хувилбарыг Chloй брэндээс олж харах боломжтой. Мөн цэцгэн хээний хамгийн өвөрмөц дизайныг Кристофер Кейн харуулсан байна. Дизайнер цэцгэн хээтэй загвараараа дамжуулан түүх өгүүлжээ.

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)