Мэрайя Кэри сүйн бөгжөө худалдав

Дуучин Мэрайя Кэри Австралийн тэрбумтан Жеймс Пэкерийн бэлэглэсэн сүйн бөгжийг худалдсан байна. 35 каратын бриллиантан шигтгээтэй цагаан алтан бөгжийг Лос-Анжелесийн гоёл чимэглэлийн томоохон брэнд урласан аж. Бөгжийг 2.1 сая ам.доллараар нэрээ нууцалсан этгээд худалдан авчээ. Хосууд 2016 онд албан ёсоор салсан бөгөөд тэрбумтан Жеймс Пэкерийн бэлэглэсэн үнэт эдлэлүүдийг дуучин бүсгүй дуудлага худалдаанд оруулж эхэлсэн юм.

Тэрбээр “The Australian” сонинд өгсөн ярилцлагадаа “Би өмнөх амьдралынхаа дурсамжийг удаан хадгалахыг хүсэхгүй байна. Жеймс Пэкертэй сүй тавьсан минь алдаа байсан” хэмээжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Мэрайя Кэри сүйн бөгж тэргүүтэй үнэт эдлэлийн худалдаанаас 3.7 сая ам.долларын ашиг олсон байна.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)