OOGII брэндийн бүтээгдэхүүнийг Монголд худалдаална
- 2018-06-01
- Энтертайнмент
- 0
OOGII брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг утас болон картны гэрээ Монголд худалдаалахаар болжээ. Тодруулбал, Тэди төвийн IV давхарт байрлах “Brand shop” гар утасны дэлгүүрт албан ёсоор борлуулахаар болсон байна.
Тус брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Австралийн хамгийн өндөр хурдны сүлжээтэй технологийн “Rack Corp” компанид менежер хийдэг юм. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр саяхан компанийнхаа пиар захирлаар томилогдсон ажээ. Дэлхийн 11 оронд 23 салбартай глобал мэдээлэл технологийн компанид ажиллахын тулд чамгүй өндөр босгыг давжээ. Тэрбээр энэ тухайгаа “Миний хувьд энэ их айлын босгыг хоёр жилийн өмнө давж орж байлаа. Хамт олон, гэр бүл, дэмждэг хүмүүстээ талархаад баршгүй. Миний хувьд энэ боломжийг ашиглан БНХАУ, ОХУ, Япон, Азийн зарим улсад чиглэсэн онлайн маркетинг хийхдээ Монгол Улс мэдээлэл технологийн дэд бүтцийн хамгийн сайн байрлал гэж онцлох болно” хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн байна.
Б.Цэнгэл
Сэтгэгдэл (0)