О.Билгүүн: Дүүрэг бүрт Гэрэлт гудамж байгуулах хэрэгтэй

Гэрэлт гудамжаар зочиллоо. Баасан гарагийн 20.00 цагаас даваа гарагийн 06.00 цаг хүртэл Гэрэлт гудамжны ойр хавийн замыг түр хугацаанд хаадаг байна. Харин ажлын өдрүүдэд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулдаггүй бөгөөд замын хөдөлгөөн хэвийн үргэлжилдэг аж. Зуны үдэш найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах боломжтой газар нээгдсэнд олон хүн баяртай байгаа нь тэнд очиход харагдаж байлаа. Гэрэлт гудамжнаа байршуулсан сандал дээр суунгаа найз нөхдөө хүлээн суугаа залуус харагдана.

Нийслэл хотынхоо нэгэн оройг залуустайгаа хамт өнгөрүүлэхээр ирсэн өндөр настнууд ч байв. Гэрэлт гудамжны гэрлийг 20.00 цагт асаан соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаад KFC компанийн таван жилийн ойн арга хэмжээг зохион байгуулсан юм. Хүйтэн, бороотой байсан ч Гэрэлт гудамжийг зорин ирэх олны хөл тасардаггүй нь ажиглагдлаа. Уг арга хэмжээг “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин хөтлөн явуулсан нь улам сонирхолтой болгосон. Иргэдийн хувьд тэр бүр уулзаж, тоглолтыг нь үзэж амждаггүй урлаг соёлын одод энэ үдэш хүрэлцэн ирж, уран бүтээлээ хүргэсэн нь содон үйл явдал болов болов. Тухайлбал, дуучин Ука, реппэр Gee, П.Баярцэнгэл, А.Хишигдалай, С.Зоригт болон “Люмино” хамтлагийнхан хит дуунуудаа олонд хүргэсэн юм. Гэрэлт гудамжийг байгуулаад жил гаруйхан хугацаа өнгөрсөн. Энд засч залруулах, шинэчлэн байршуулах зүйл олон байгааг бид хардаг. Энэ тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Гэрэлт гудамжны зун цагийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Улаанбаатарт залуучууд цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар үгүйлэгдэж байсан. Тиймээс Гэрэлт гудамжтай болох төслийг хэрэгжүүлсэн. Одоо бид энэ бүтээн байгуулалтаа тохижуулж лед дэлгэц байрлуулах, утасгүй өндөр хурдны интернэт цацах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн дахин хоёр байршилд шөнийн Гэрэлт гудамжийг байгуулахаар судалгаа хийж байна.

Тухайлбал, гутлын 22 гэгддэг гудамжийг авто машингүй шөнийн гудамж болгохоор, мөн Сэлбэ голын эрэг дагуу энэхүү гудамжийг байгуулахаар ажиллаж байна. Уг гудамжийг бий болгосноор нийслэлд худалдаа, хоолны соёл, залуучууд зөв боловсон биеэ авч явах зэрэг олон давуу тал бий болно. Энд залуус ирээд тоглолт хийхэд ямар нэг төлбөр төлөхгүй. Гэрэлт гудамжны төсөл бол төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлсэн томоохон ажил юм” гэсэн байдаг.

“Гэрэлт гудамж” төслийг санаачлагч, “Юнайтед инвесмент партнерс” компанийн ТУЗ-ийн гишүүн, үйл ажиллагаа хариуцсан захирал О.Билгүүнтэй ярилцлаа.

-Энэ онд Гэрэлт гудамжны тохижилтод хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Гэрэлт гудамжинд сэргээн засах ажлуудыг хийсэн. Тухайлбал, хогийн сав байрлуулах, шатсан гэрэл техникийг засварлах гэх мэт ажлыг гүйцэтгэсэн. Нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан “Хайрын түгжээ”-г байршуулсан. Залуу хосуудад хайраа мөнхлөх боломжийг Гэрэлт гудамж дахь LOVE хөшөө олгож байгаа юм. Хайрын цоож буюу love lock нь дэлхий даяар хайрын бэлгэдэл болсон гэж хэлж болно. Олон оронд үүнтэй төстэй газар бий.

-Гэрэлт гудамж төслийг эхлүүлэхдээ хэр их судалгаа хийсэн бэ?

-Гэрэлт гудамж байгуулах тухай бодол анх 18 настай байхад минь төрж байлаа. Тухайн үед би гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр Солонгос, Сингапурыг зорьсон үе байсан. Хөгжингүй улсыг хараад сэтгэлд минь “Хэрвээ эх нутагт маань ийм байсан бол” гэсэн бодол толгойд орж ирдэг байв. Битүүхэндээ атаархал төрж хэзээ ийм болох бол гэж бодож суусан цаг саяхан мэт санагдаж байна. Ер нь яагаад хотоо ийм байлгаж болохгүй гэсэн сэдэл төрөн, өөртөө зорилго тавин ажиллах шалтгаанаа анх гаргаж билээ. Ингээд зургаан жилийн турш судалгаа хийсэн. Ирээдүйг хэрхэн харагдуулахаа хүн өөрөө шийдэж, эхлүүлэх ёстой гэдэгт би итгэдэг. Тиймээс нийслэлийн удирдлагуудын дэмжлэг, хамтын санаачилгаар Гэрэлт гудамжийг анх байгуулсан. Бид үүнийг хийснээр нийслэл хотод маань гаднаас ирэх жуулчдын тоо, тэднээс авч үлдсэн эдийн засгийн үр нөлөөг судлан тооцоолсон. Мөн хэр их ажлын байр бий болгож байгаа гэдэг нь чухал юм. Өнгөрсөн онд давхардсан тоогоор сая гаруй иргэн Гэрэлт гудамжид ирсэн. Түүнчлэн давхардсан тоогоор 5500 гаруй хүнийг ажлын байраар хангасан байна.

-Цаашид нийслэлд хоёр байршилд Гэрэлт гудамж байгуулах тухай ярилцаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Сая гаруй хүнтэй нийслэлийн залууст очих газар цөөхөн байна шүү дээ. Сөрөг асуудлыг шийдэхэд дүүрэг бүр Гэрэлт гудамжтай болчихвол эерэг сэтгэгдэл төрүүлнэ гэж харж байгаа. Нийслэлийн иргэн төдийгүй жуулчид ч очих газар ихтэй болно. Нийслэлд ирж байгаа жуулчид онгоцны буудалд буусан даруйдаа хөдөө гардаг байсан. Үзэх газар байхгүй учраас тэр шүү дээ. Ер нь аливаа улсын нийслэлд жуулчдыг татах ийм газар хэрэгтэй.

-Иргэдээс санал, гомдол их ирдэг үү. Энэ бүхэнд та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь бол сөрөг зүйлийг түгээх амархан. Тиймээс аль болох бүх зүйлд эергээр хандах хэрэгтэй. Аливаа зүйлд дасах хугацаа гэж бий. Бид ямар нэгэн санал гомдолд хүлээцтэй хандаж эергээр шийддэг. Гэрэлт гудамжийг бий болгосноор олон эерэг зүйл бий болж байгааг иргэд олж харах хэрэгтэй. Жишээлбэл, тэр хавийн үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх, худалдаа үйлчилгээ явуулахад ашиг орлого, ажлын байр нэмэгдэх, жуулчдын тоо өсөх зэрэг олон эерэг зүйл бий болж байна.

-Энэ зун Гэрэлт гудамжинд урлаг соёлын ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Хамгийн том шар айрагны баяр болно. Мөн соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулна.

-Ирээдүйн Гэрэлт гудамжийг та хэрхэн төсөөлж харж байна вэ?

-Гэрэлт гудамж “Ухаалаг гудамж болоосой” гэж хүсч байна. Лас Вегас, Чикаго зэрэг дэлхийд алдартай хотын гудамж шиг болоосой. Иргэд нарны зайгаар утсаа цэнэглэх боломжтой, урлаг соёлын үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг, жуулчид төвлөрсөн, шилэн барилга сүндэрлэсэн, дэлгүүр хоршоо олонтой ухаалаг гудамж болоосой гэж боддог.

-Гэрэлт гудамжны аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

-Аюулгүй байдлыг хангахын тулд өдөрт 23-53 цагдаа эргүүлд гардаг. Ер нь ингэж цагдаа төвлөрсөн хамгаалалттай газар Гэрэлт гудамжаас өмнө байгаагүй.

-Тантай уулзсаных “Яг түүн шиг” шоуны талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Энэ олон ажлыг зохицуулахын хажуугаар шоунд оролцох амаргүй байна уу?

-Шоунд оролцох саналыг их дуртай хүлээж авсан. Тиймээс түвэгшээхгүй байгаа.

-Таныг эмэгтэй дүр бүтээхэд үзэгчид их гайхсан. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байв?

-Тэйлор Свифтийн дүрд хувирсан шоуг цацахаас өмнө их ичиж байсан. Гэхдээ гарсны дараа тайвширсан. Ингээд тав дахь дугаар хүртэл нийт зургаан өөр хэлээр дууллаа. Дуучин Д.Болдоос Жэки Чан болон Ким Хи Сон гэсэн хоёр хүний дуулалтыг тав дахь дугаартаа үзүүлсэн. Шоуны зургаа дахь дугаарт Солонгосын нэрт дуучин Rain-д хувирах болсон.

-Энэ шоунд оролцсоноор танд ямар давуу тал бий болж байгаа вэ?

-“Яг түүн шиг”-т оролцсоноор их нээлттэй болдог юм байна. Өөртөө илүү их итгэлтэй болж, хүмүүстэй илүү нээлттэй харилцдаг болсон.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • uvgun (122.201.24.192)

    2018-06-06

    Hotiin darga Batbold setgelgeenii huvid uneheer yaduu bnaa. Odoo magtaad baigaa shuniin nertei gudalmj bol zugeer l shunii arhidagchiin gudamj gehed bolno. Ene gudamj hemeeh arhidaltiin gol hohirogchid ni 45r suurguuli, hamgiin ainshigtai ni II turuh emneleg. End nyarai huuhduud, turuh gej baigaa, nalh bietei ehchuud amar zayagaa uzehee baisan. 45r surguuliin hashaa bol zugeer l jorlon bolj bn. Iim baij bolj baigaaa yum uu? Deer yariltslaga ugsun nusan buunuudad ter turj baigaa turuh gej baigaa ehchuud, nyalh nyarai huuhduudiin amar taivan baidal ogt hamaagui l dee. Ene orchin bol hamgaas taivan, chimee shuugian, olnii hul uimeenees angid baih yostoi. Tehed ene huduunuus irsen mangaruud yu hiij bnaaa??? Ter zavaan gudamjaa haah heregtei. Heden baas hoonii gazruudiinezed tsaana ni baigaa

  • (112.72.14.79)

    2018-06-06

    ямар санаатай залуусыг ийм зүйлд уриалаад бнаа Зугаацаж цэнгэх газар Монголоор л нэг бна . Харин оронд нь ном уншаад суудаг цэцэрлэг байгуулаач

  • Ард (66.181.160.125)

    2018-06-06

    Энэ завхайрал, зугаа цэнгэл, худал хуурмагаар хойч үеэ хордуулахаа болих хэрэгтэй. Эдийн засгийг 5, 10 жилд сэргээж болно. Харин эвдэрсэн ард түмнийг өөрчилөхөд 100 жил ч багадна шүү. Хөнгөн хялбар амьдрал сурталчилахаа зогсоо. Хийж бүтээхээ бод. Ирээдүй бүрхэг болж байна шүү.

  • (112.72.14.79)

    2018-06-06

    энэ хавийн айл өрхүүд гарч энэ ажлыг зогсооё

  • (112.72.14.79)

    2018-06-06

    Сайхан цэвэрхэн нам гүм байсан гудамж Нарантуул зах шиг боллоо Наад заваан юмаа зогсоогооч.

  • (112.72.14.79)

    2018-06-06

    наад балай ажлаа зогсоо Хамаг гудамж талбай новширч дууслаа. Бөөн хогийн цэг Ямарч утга алга Амар жимэр цэвэр цэмцгэр баймаар бна

  • зочин (112.72.14.79)

    2018-06-06

    болих хэрэгтэй Амар жимэр амьдармаар бна. Юун гэрэлт гудамж, хогийн цэг болж бна Ямарч хэрэггүй гиюүрсэн залуус Хайран цагаа шал дэмий зүйлд зарж бна Өглөө тэр гудамжаар явахад нуль пиво, шарсан хурсан хоолны үнэр Үнэхээр утга алга. Харин кино үйлдвэр , тийшээ ямар гоё нам гүм цэвэрхэн бнаа Энэ балай новширсон ажлаа зогсоо

  • (202.131.247.75)

    2018-06-06

    Тэр орчинд амьдарч байгаа оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна, залуучуудын архидах газар болж байна, ойр хавийн газрууд хогийн сав жорлон болж байна. Энэ ажлаа зогсоох хэрэгтэй!

  • Zochin (182.160.0.245)

    2018-06-06

    Ene balai zuilee bolibol taarna

  • (202.70.37.2)

    2018-06-06

    Хаавал таарна Ойр хавийн байрны оршин суугчидыг амраахаа больсон .Тэр хавийн орцууданд шээдэг байшингын гадаа баадаг болсон. Гэрэлт гудамжыг хүн амьтангүй Яармагын дэнж Хонхор Хүй долоон худагт байгуулах хэрэгтэй Нөхөр минь чи аав ээжыгээ урд талынх нь байранд авчираад 7 хонуулаатах Даралт нь ихсээд харваж үхэх байлгүй Чи авгай хүүхэдтэйгээ бас хэд хоноод үз нүд чинь улаагаад маргааш нь ажлын чадваргүй шартчихсан хүн шиг явах байлгүй. Тэр хавийн хүмүүс орой ширүүн бороо ороосой гэж залбирдаг болсон. Хэдэн согтуучуудаа бодолгүй тэр хавийн оршин суугчид болсон хэдэн хөгшчүүдээ бодох хэрэгтэй Су.Батболд дарга аа

    2018-06-06

    энэ хавийн айл өрхүүд гарч энэ ажлыг зогсооё