Бейонсе шинэ цомгоо танилцуулав

Дуучин Бейонсе, рэппер Jay-Z нар шинэ цомгоо танилцууллаа. Хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий хосуудын “Everything Is Love” гэх шинэ цомогт есөн дуу багтжээ. Тэд уг цомогт багтсан “APES**T” гэх дуугаа дүрсжүүлсэн байна. Сонсогч, фэнүүддээ хүргээд удаагүй байгаа энэхүү зургаан минутын видеонд Бейонсе, Jay-Z нар Луврын музейг “эзэгнэжээ”. Түүнчлэн тэдний шинэ клипээс урлагийн хосгүй бүтээлүүд болон өнгийн хослолыг харах боломжтой юм. Дашрамд дурдахад, Бейонсе, Jay-Z нар яг одоо “On the Run II” нэртэй аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тэд аялан тоглолтоо Уэльсийн Кардифф хотоос эхлүүлсэн бол ирэх аравдугаар сарын 4-нд Сиетл хотод өндөрлөх юм.

 

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)