Авто зам ашигласны төлбөрийг хуучин хэвээр нь үлдээх саналаа НИТХ-д өргөн барихаар болжээ
- 2019-12-12
- Улаанбаатар
- 3
Хотын дарга С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцалж, хуучин хэвээр нь үлдээх саналыг өнөөдөр НИТХ-д өргөн барихаар болсон байна.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Харин иргэн авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж төв талбайн хоёр талаар машинтай жагсаал зохион байгуулсан юм.
Ерөнхий сайдын зүгээс энэ шийдвэрээ эргэж харах чиглэл өгөөд байгаа билээ. Хотын дарга С.Амарсайхан эсэргүүцэлтэй тулгараад буй энэ асуудлыг цуцалж, авто зам ашигласны төлбөрийг хэвээр нь үлдээх шийдвэрт хүрчээ. Гэхдээ энэ саналыг НИТХ-аар эцэслэн шийдвэрлэх юм байна.
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ХУУЧНААР:
№ |
Тээврийн хэрэгслийн ангилал |
Хувь хэмжээ /Төгрөгөөр/ |
|
1 |
Суудлын |
Такси |
30,000 |
2 |
Бусад /2000 см3 хүртэл/ |
20,000 |
|
3 |
2001-3000 |
30,000 |
|
4 |
3001-ээс дээш |
40,000 |
|
5 |
Ачааны |
1 тонн хүртэл |
40,000 |
6 |
1-2 тонн |
45,000 |
|
7 |
2-3 тонн |
50,000 |
|
8 |
3-5 тонн |
55,000 |
|
9 |
5-8 тонн |
60,000 |
|
10 |
8-10 тонн |
65,000 |
|
11 |
10 тонноос дээш |
70,000 |
|
12 |
Автобус |
15 хүртэл суудалтай |
40,000 |
13 |
15-аас дээш хүний суудалтай |
60,000 |
|
14 |
Цистерн |
50,000 |
|
15 |
Тусгай |
40,000 |
|
16 |
Чиргүүл |
30,000 |
|
17 |
Механизм |
Тээвэр үйлчилгээний |
60,000 |
18 |
Технологийн |
60,000 |
|
19 |
Бага оврын |
30,000 |
|
20 |
Мотоцикл, мопед |
2 дугуйт |
10,000 |
21 |
3 дугуйт |
10,000 |
Сэтгэгдэл (3)
Эрка (202.21.115.126)
Хэдэн мянган автобус нэмээд энэ давчуу хотод түгжрэл буурах уу?Метро юм уу давхар замаа л шийдэх хэрэгтэй байх аа
иргэн (202.21.115.126)
МАН _үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа арга
Зочин (192.82.67.36)
Ардын намын шоу шуу дээ нэмсэн бол ард тумэн босох байсан юмаа Тороос хулгайлан хангалуун амьдарч байгаа хумуусээс илуу татвар авах естой шуу дээ