Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭМДЕГ-ын даргаар томилогджээ
- 2025-01-22
- Эрүүл мэнд
- 1
Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг даргаар томиллоо. Гэвч С.Энхболд нь өнгөрөгч оны аравдугаар сард авлигын хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа нь зарим гишүүдийн шүүмжлэлийг дагуулж байна.
Түүний холбогдсон хэргийг эргэн сануулахад, С.Энхболдод нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, нарийвчлан шалгах саналыг 2024 оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорт хүргүүлжээ. Улмаар тухайн саналыг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татах тогтоол баталсан.
Түүнийг “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж буй юм.
Монгол Улсын Засгийн газар 2015 онд “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банктай хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Тус банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй. Олон улсын аудитын байгууллагууд “хангалтгүй” гэж үнэлсэнтэй холбоотойгоор тус банк төслийг зогсоож, манай Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар нэхэмжилсэн юм.
Тиймээс Засгийн газраас 2023 оны гуравдугаар сард “Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, БНСУ-ын “Taihan Cable & Solution” компаниас дээрх төлбөрийг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгасан. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, түүний садан төрлийн хүн гэгдэх Б.Эсболд болон “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг мөрдөн шалгаж эхэлсэн.
Энэ хүрээнд АТГ-ын Гүйцэтгэх ажлын болон Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд Дэлхийн банктай мэдээлэл солилцож, төслийн гүйцэтгэгч, БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлж, “Цахим эрүүл мэнд” төслийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгаран, хөрөнгийг нь үр дүнгүй захиран зарцуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон юм.
Сэтгэгдэл (1)
Paul Hanson (169.197.143.22)
HOW THE HACK ANGELS RECOVERY EXPERT ENABLED ME RECOVER MY STOLEN CRYPTO BACK Losing your hard-earned digital assets, particularly cryptocurrency, can be a devastating and disheartening experience. I'll never forget the day I fell victim to crypto fraudsters. I had invested a significant amount of money, $967,000, in what I thought was a legitimate cryptocurrency platform, but it turned out to be a sophisticated and well planned cryptocurrency scam. I lost everything - my entire investment, gone in an instant with no knowledge of what to do or whom to turn to for help in my distress. I was devastated, feeling like I'd been punched in the gut. I didn't know where to turn or who to trust. I felt like I'd never see my money again. Desperation led me to search tirelessly for a solution. That is when I discovered THE HACK ANGELS RECOVERY EXPERT A trusted friend recommended them to me, saying they specialized in recovering lost funds from crypto scams. I was skeptical at first, but desperate for a solution I had to reach out to them through their contact. For anyone in a similar situation seeking to recover funds lost to online scams. You can contact them through their hotline WhatsApp +1(520)200-2320) Email at (support@thehackangels.com). They also have a great Website (www.thehackangels.com) I highly recommend contacting THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They’ll ensure you get your money back in full. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help!