Маргааш салах ёс гүйцэтгэх арга хэмжээний үеэр зарим байршилд түр хугацаанд хөдөлгөөн хязгаарлана
- 3 цаг 34 мин
- Нийгэм
- 0
Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулж орон даяар гашуудал зарлах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Зарлигийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх зэргээр бүтэн өдрийн турш гашуудал зарлахаар болсон.
Энэ баасан гарагт салах ёс гүйцэтгэх арга хэмжээний үеэр замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж зохицуулалт хийх юм. Нэгдүгээр сарын 24-ны өдөр доорх байршлуудад дунджаар 20 минут хөдөлгөөн хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг хүсэв.
Сэтгэгдэл (0)