Улсын их баяр наадам ирэх сарын 11-12-ны өдрүүдэд болно
- 2020-06-10
- Нийгэм
- 1
Цар тахлын онцгой байдал зарласантай холбогдуулан Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм.
Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ жилийн улс, аймаг, сумын наадмыг ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд нэгэн зэрэг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ тухай Монголын Үндэсний Бөхийн холбоо мэдээлсэн бөгөөд тус холбооны зүгээс мөн улсын наадамд 512, аймгийнхад 128, сумынхад 64 бөх зодоглох болсныг зарлалаа.
Сэтгэгдэл (1)
zochin (192.82.74.204)
Darhnii zamaa zaschihaad naadamaa hiigeechee uhlee yu gants jil hiihgui blaa hd