З.Энхболд: 2015 онд "Эрдэнэс Таван толгой"-г Хятадын компанид бэлэглэсэн бол юун жил бүр ногдол ашиг авах!
- 3 цаг 23 мин
- Улс төр
- 0
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан билээ.
"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэнд бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон.
Энэ жил тус компани 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоололтой байна.
Энэ тухай УИХ-ын дарга асан З.Энхболд: "2015 онд хуяануудын шахалтаар Эрдэнэс Таван толгойг Хятадын Шинхуа болон MCS-д 100 жилээр бэлэглэсэн бол юун ногдол ашиг жил бүр Монголчууд бүгдээрээ авах!
10 жилийн турш хуяанууд намайг "Монголын хөгжлийг гацаасан" гэж баалж байгаа, одоо энэ мэдээний доор баахан троллууд баална, хараарай." гэжээ.
Сэтгэгдэл (0)