Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоно

Нийслэлийн авто тээврийн 8 товчоонд НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд 24 цагийн туршид хөдөө орон нутгаас түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэйгээр хяналт шалгалт хийж байна.

 

Шалгалтын явцад авто тээврийн шалган нэвтрүүлэх Хонхор, Эмээлт товчоогоор 2020 оны 10 дугаар сарын 05-12-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр 39.9 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүллээ.

 

 

 

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр sonata маркийн авто машинаар түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчил гарчээ.

Хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 4 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдууллаа.

Иргэн Та түүхий нүүрс, түлсэн, түлэхээр завдсан үйлдлийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж , агаар орчны бохирдлын эсрэг үйлсэд хүчээ нэгтгээрэй.

 

 

 

 НМХГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)