Маргаашнаас иргэдэд амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зайгаа барих, гараа ариутгах гэсэн энгийн шаардлага тавигдана

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг маргааш өглөөний 06.00 цагаас цуцална. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн 95 орчим хувь нь хэвийн ажиллаж эхэлнэ гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд маргаашнаас ямар дэглэм журам мөрдөж ажиллахыг танилцууллаа.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаатай холбогдуулан коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг баталжээ. Энэхүү журамд иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавихыг тусгасан байна. Маргаашнаас иргэдэд амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зайгаа барих, гараа ариутгах гэсэн энгийн шаардлага тавих юм байна.

Харин аж ахуйн нэгжүүдэд хоёр цаг тутамд агаар сэлгэх, үүдэндээ гар ариутгагч, халуун хэмжигч, ариутгах бүхээг байрлуулах, QR код уншуулах, төлбөр тооцооны хэсэгтээ шилэн хаалт хийх, үйлчилгээний байгууллагууд ширээ хоорондын зайгаа хоёр метрт тохируулах, тусгаалах хаалт хийх, бэлэн мөнгөөр төлбөр хийхээс аль болох татгалзах, бүх төрлийн үйлчилгээний заал танхимын дүүргэлтийг 50 хувиас хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг шаардлага тавьж байгаа ажээ. Энэ мэт зохижуулалт бүхий түр журмыг аж ахуйн нэгжүүдэд хүргэж танилцуулах юм байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Шаргөлөг (203.91.115.53)

    2021-02-22

    Маргааш баянзүрх дүүрэгээр гарах гэсийн шинэжилгээ өг гэхийн боловуу хувийн унаагаараа нэг хаалга нэг шинэжилгээнд уул нь өгөөд хариу нь гарцан бга