Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
- 2023-07-28
- Зурхай
- 0
Аргын тооллын долдугаар сарын 28, Сугар гариг. Билгийн тооллын 10, Онгоц одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 05:23 цагт мандан, 20:34 цагт жаргана.
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
Сэтгэгдэл (0)