Орон нутгийн тээврийн хэрэгслээс 5000 төгрөгийн төлбөр авч байна
- 2024-09-09
- Улаанбаатар
- 1
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан тогтоолын дагуу орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх шийдвэр хэрэгжээд найм хонож байна. Тодруулбал, дээрх тогтоол есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг аж. Иймээс түгжрэлийг сааруулах зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дээрх зохицуулалтыг хийсэн байдаг.
Төлбөрийг тавихдаа Улаанбаатар хот руу нэвтэрхэд байрших Эмээлт, Баруун түрүүн, Налайх, Түргэн, Аргүнт, Морингийн даваа, Хоолтын даваа зэрэг долоон товчоодоор буцаж гарах үед нь хяналт тавин, цахимаар авч буй юм байна. “Smart car” аппликейшнээр нэхэмжлэлийг илгээж буй аж. Ингэхдээ орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан үед хураамж авахгүй. Харин дээр заасан хугацаанаас дээш хоног байсан тохиолдолд хоног тутамд 5000 төгрөгийн хураамж авч байгаа юм. Төлбөрийг Нийслэлийн замын санд төвлөрүүлж, зам засвар арчлалтад зарцуулна.
Сэтгэгдэл (1)
(127.0.0.1)
Эхлээд буруу талдаа хүрдтэй машинуудыг оруулж ирэхийг хориглооч ээ!