Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай авто зам баригдаж байна

Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна.

Уг авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээх юм.

Гүйцэтгэгчээр “Борхойн зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд иргэдийн зорчдог гол зам тул эгнээ бүрээр нь зам хаан, авто зам тавих ажлыг хийнэ.

Мөн борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган замыг тавьж, хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээнэ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)