Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024 оны 10 дугаар сарын 4-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 4-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу хэмжээний нойтон цас орж, хүйтрэх тул, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Хур тунадас: Аравдугаар сарын 4-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 08-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 09-нд Хараа, Ерөө, Туул голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Аравдугаар сарын 4, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 09-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 7-12 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Аравдугаар сарын 4, 5-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Аравдугаар сарын 9-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Аравдугаар сарын 8, 13-нд баруун өмнөөс хойш эргэж сезундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Аравдугаар сарын 4, 5-нд хүйтэн шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад хугацаанд өдөртөө дулаарч шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)