Туркийн цанын баазад гал гарч 76 хүн нас баржээ

Туркийн цанын баазын зочид буудалд гал гарч, 76 хүн амь үрэгджээ. Тодруулбал, 12 давхар Гранд Картал гэх зочид буудалд 234 хүн амарч байх үеэр нь орон нутгийн цагаар 03:27 цагт гал гарсан байна.

Тус улсын Дотоод хэргийн яам гал гарснаас хойш хэдхэн цагийн дотор 10 хүн амиа алдаж, маш хурдан хугацаанд амиа алдсан хүний тоо нэмэгдсэн гэв. Гал гарах үеэр зарим хүн цонхоор үсэрч амиа алдсан байна.

Алба хаагчид галын унтраахад 12 цагийг зарцуулжээ. Тус зочид буудлын эзэн болон холбогдох есөн хүнийг баривчилсан талаар эрх баригчид мэдээлээд байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)