В.Путин: Дональд Трамптай нүүр тулан уулзах гэж буйдаа баяртай байгаа
- Өчигдөр 11 цаг 29 мин
- Дэлхий
- 1
2-р сарын 19-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Санкт-Петербург хотноо дроны ү
йлдвэрт зочлох үеэрээ сэтгүүлчдэд ярихдаа: "Орос-Америкийн Эр-Риядын хэлэлцээний үр дүнгийн талаарх ажлын хэсгийн тайланг сонссон. Хэлэлцээний үр дүнг сайшааж байна. Орос улс АНУ-тай Ойрхи Дорнод зэрэг нийтлэг ашиг сонирхлын олон салбарт хамтын ажиллагаагаа сэргээх эхний алхмыг хийсэн бөгөөд мөн АНУ-тай эдийн засаг, эрчим хүч, сансар судлалын салбарт хамтран ажиллах болно.
Орос-Америкийн яриа хэлэлцээнд зуучлагч хэрэггүй. Орос-Америкийн яриа хэлэлцээний зорилго нь итгэлцлийг нэмэгдүүлэх явдал юм.
Хоёр орны итгэлцлийн түвшинг нэмэгдүүлэхгүйгээр Украины хямралыг шийдвэрлэх боломжгүй. Нэмж дурдахад, Орос улс Европ, Украинтай яриа хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй. Украины эрх баригчид Оростой хэлэлцээр хийхийг хориглосон бол Европ ганц талаас Оростой харилцаагаа тасалсан. Дональд Трамптай шууд нүүр тулан уулзах гэж буйдаа маш их баяртай байгаа, одоо бэлтгэл ажил үргэлжилж байна. Орос-Америкийн өнөөгийн харилцаа маш ээдрээтэй байна, зүгээр кофе ууж суугаад асуудлыг шийдэх боломжгүй" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл (1)
(103.57.93.246)
Оросуудыг Америкчуудтай уулзахад их баяртай байна гэсэн өрөвдмөөр маягийн мэдээллийг Монголчууд нийтэлж, Оросуудыг доромжилж байна.