Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас нийтдээ арван аж ахуй нэгжийн 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж, нийлүүлнэ. Нийт махны 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах юм. Энэ жил нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг байхаар савласан бөгөөд үхрийн ястай мах 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна.

Нөөцийг махыг энэ сарын 7-ны өдрөөс 117 дэлгүүрээр худалдаалж эхэлсэн бол өнөөдрийн байдлаар 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна. Түүнчлэн нийслэлийн болон орон нутгийн нөөцийн махны сонгон шалгаруулалтад тэнцсэн арван аж ахуйн нэгжийн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, нөөц, агуулахын стандарт, эрүүл ахуйн байдал зэрэгт хяналт шалгалт хийж, стандартын шаардлага хангасан махыг худалдаалж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)