80 хүнтэй онгоц Канадад газардах үедээ осолдож хөмөрчээ

Delta Air Lines компанийн 4819 дугаартай нислэг Канадын Торонто Пирсоны олон улсын нисэх онгоцны буудалд газардах үеэрээ осолдож, онгоц хөмөрсөн байна. Онгоцонд байсан 80 зорчигчийг аюулгүй гаргасан бөгөөд 18 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Эдгээрээс 76 нь зорчигч, дөрөв нь багийн гишүүд байжээ.

 

Delta компанийн гаргасан мэдэгдэлд "Урьдчилсан мэдээллээр нас барсан хүн байхгүй. Одоогоор манай компанийн гол зорилго бол хохирол амссан зорчигчдод шаардлагатай тусламжийг үзүүлэх явдал" хэмээсэн байна.

 

Тус компани тухайн оройдоо Торонто Пирсоны олон улсын нисэх онгоцны буудал руу болон буудлаас үйлдэх бүх нислэгээ цуцалж, зорчигчдын аялах нөхцөлийг уян хатан болгохоор ажиллаж байгаагаа дурджээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтыг Канадын Тээврийн аюулгүй байдлын зөвлөл хариуцан явуулж байгаа аж.

 

СNN агентлагийн мэдээлснээр Торонто хотод хүчтэй салхи, цасан шуурга шуурч байсан бөгөөд энэ нь осолд нөлөөлсөн байх магадлалтай гэжээ.

Эх сурвалж: CNN

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)