Боловсролын сайд Улаанбурханаас сэргийлсэн Засаг дарга нарыг шүүмжлэв
- Өчигдөр 11 цаг 40 мин
- Улс төр
- 0
Cүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурханы лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байна.
Үүнтэй холбогдуулан Дундговь болон Өмнөговь аймгийн Засаг дарга нар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг цахимд шилжүүлснийг Боловсролын сайд П.Наранбаяр шүүмжилжээ.
Энэ тухайгаа тэрээр "Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар Боловсролын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүй, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж холбогдох хууль тогтоомж зөрчжээ" хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Харин үүний хариуд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун:
Аймгийн ЭМГ-аас ноцтой гэж санал гаргаад, Онцгой комисс хуралдаж шийдээд, Засаг дарга захирамж гаргасан. Өчигдөр 2 тохиолдол батлагдсан, өнөөдөр 6 тохиолдол, дахиад 8 сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д сорьцыг нь хүргүүлээд байна. Хичээл карентинлаагүй, цахимд шилжүүлсэн байгаа. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина!" гэх хариу тайлбар өгчээ.
Сэтгэгдэл (0)