З.Боргилмаа: МСНЭ цагдаагийн байгууллагаас тайлбар шаардсан
- 4 цаг 39 мин
- Нийгэм
- 0
Хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагыг залхаан цээрлүүлэх үйлдлийг эсэргүүцэж, "Ноорог" медиа агентлагийн үйл ажиллагаанд халдаж байгаад олон нийтийн зүгээс эсэргүүцэж байна. Тодруулбал, өчигдөр /2025.03.17-18/ шөнө Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулашгүй тохиолдол үүссэн гэж Ноорог хуудсын албан оффист нэгжлэг хийж, компьютер, хард тоног төхөөрөмж болон ажилтнуудын гар утсыг хураан авсан байна. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан найман ажилтныг саатуулж, мэдүүлэг авсан бөгөөд өглөө суллажээ. Үүнийг олон нийтийн зүгээс эсэргүүцэж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж, боож байгаа үйлдэл гэж харж байгаа юм. Энэ тал дээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн байр суурийг тодрууллаа.
МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.БОРГИЛМАА:
-Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд доголдол учруулсан асуудалтай холбоотой бид цагдаагийн байгууллагад хандсан. Одоогоор ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байна. Тиймээс бид энэ асуудлаар зохих тайлбарыг өгөхийг шаардаж мэдэгдэл гаргахаар ажиллаж байна. Өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг шалгасан болон байцаасан асуудлаар хариу тайлбар авах хүсэлтэд хуулийн байгууллага нээлттэй хандаж, хариу өгч ирсэн.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс асуудлыг ажиглаж байна. "Ноорог" медиа агентлагийн залуус удахгүй хэвлэлийн хурал мөн хийнэ гэсэн.
Тиймээс МСНЭ-ээс болж буй үйл явдалтай холбоотой цагдаагийн байгууллагаас тайлбар мэдээлэл өгөх шаардлагатай талаар мэдэгдлийг гаргахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)