Таны арьс эрүүл үү ?

ТАНЫ АРЬС ЭРҮҮЛ ҮҮ? ТАНЫ ДОТНЫ ХҮН ТАНЬ  АРЬС ЦАЙРАХ ӨВЧНӨӨР ШАНАЛЖ БАЙГАА БОЛ ДООРХИ МЭДЭЭЛЭЛД АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ.

 

 

Арьс цайх өвчин арьсны нилээд тархмал өвчний нэг бөгөөд дэлхийн нийт хүн амын 1-2% нь энэ өвчнөөр өвчилсөн гэсэн мэдээ байдаг. Манай оронд энэхүү өвчний тархалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа.'

 

 

 

Шалтгаан:Арьс цайх өвчний шалтгаан,эмгэг жам нь бүрэн гүйцэд судлагдаагүй байгаа юм. Өвчин үүсэхэд мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны алдагдал, сэтгэл санааны хямрал,дотор эрхтний архаг үрэвсэлт өвчнүүд, хордлого дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлт, дархлааны тогтолцоо, удамшил зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг гэж тайлбарлаж байна. Зарим судлаачид уг өвчнийг биеийн хромосомд байрласан ноёлогдох генээр удамшдаг гэж үздэг. Мөн сүүлийн үеийн судлаачид өнчин тархи-бөөрний дээд булчирхайн тогтолцоо болон бамбай булчирхайн үйл ажиллагааны дутмагшилтай холбоотой арьсны нөсөө үүсэлтийн үйл ажиллагаа алдагдсанаас үүсдэг гэж үзэж байна.

 

Эмнэлзүйд гарах шинж тэмдэг: Арьс цайх өвчин архаг явцтай өвчин. Арьсан дээр толбо гарахаас өмнө улайж болдог. Арьсан дээр янз бүрийн хэмжээтэй цагаан өнгийн нөсөөгүй толбо үүсэх ба энэ толбо нь захруугааа тэлж хоорондоо нийлэх хандлагатай байна. Үүссэн нөсөөгүй толбо нь орчноосоо заагдлагдсан, зарим үед захаараа нөсөөт хүрээтэй, сүүн цагаан өнгөтэй, гууждаггүй, хатингаршил үүсгэдэггүй. Дээрхи толбо нь наранд шарсны дараа улам тодордог. Учир нь наранд шарсны дараа орчных нь эрүүл арьс нөсөөжсөнтэй холбоотой. Толбо үүссэн хэсгийн үс цайх боловч үс унах буюу хугарч гэмтдэггүй байна. Өвчтөнд өөрт нь мэдэгдэх зовиур байхгүй боловч гоо зүйн хувьд таагүй сэтгэгдэл төрүүлж, сэтгэл санааны их хямралтай байна.

 

Эмчилгээний гол зарчим арьсны нөсөө үүсэх үйл явцыг дэмжиж тэнцвэртэй түвшинд оруулах нь чухал юм.

 

Бид та бүхэнд арьс цайх өвчнийг үр дүнтэй аюулгүй эмчлэх японы Japan Bio Product компанийн хүний ихсийн тарилга Лайннек-ийг танилцуулж байна.

 

Энэхүү тарилга нь арьсан дахь нөсөө үүсгэгч меланоцит эсийн доторх өвөрмөц оршихуун болох меланосомд нөсөө үүсэлтийг хэвийн тогтвортой түвшинд үүсгэдэг.

 

Хүний ихсийн тарилга Лайннек-ийг хэрэглэсэн үр дүн
11 настай эмэгтэй хүүхэд. Багаасаа атопийн дерматит гэх арьсны гоц харшлын үрэвсэлтэй. Тухайн харшлын тууралт гарах бүрт дааврын найрлагатай тоснуудыг хэрэглээд 10 жил болсон. 11 настай байхад нь арьс нь хэсэг газруудад цайж эхэлсэн. Арьс харшлын олон эмнэлгүүдэд үзүүлж зөвлөгөө эмчилгээ авч байсан боловч төдийлэн үр дүнд хүрээгүй явсаар хүний ихсийн тарилга Лайннек-ийг 1 курс эмчилгээ хийсний дараа арьс цайсан нийт талбайн 50% нь эдгэрсэн. Одоо энэ хүүхэд 12 настай. Арьсан дээр нь дахин нэмэгдэж цагаан толбо гараагүй. Ямар нэгэн зовиур шаналгаагүй эрүүл саруул амьдарч байгаа.

 

 

Таны гоо сайхныг алдагдуулах ямар нэгэн асуудал байгаа бол хүний ихсийн тарилга танд тусалж чадна.

 

Эд эсийг нөхөн сэргээгч хүний ихсийн тарилга Лайннек

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Elgend sain (126.76.91.81)

    2016-02-01

    3 hairtsag neg kurs bolno. Mongold neg hairtsag ni 2 say. Japanaas avbal 1.4 sayaas 1.6 say.miniii egch taruilj bgaa.n

  • (218.152.162.38)

    2016-01-31

    Ene tariag hergelsen huni etseg ehihn utasig yaj oloh we. Heden hairtsagig hij 1 kurs boldogin bolo. Unen hed ym bol.

  • Medeelel (126.76.91.81)

    2016-01-31

    Facebookiin Japan dahi mongol eejuudiin groupt zar tavihaaar zardag humuus ni medeelel ugnuuu. Esvel japan zar deer

  • Hereglegch (126.76.91.81)

    2016-01-31

    Japand bgaa humust zahij avsan deer mongold heterhii unetei.japanaas arai l hyamd avdag

  • (218.152.162.38)

    2016-01-30

    Haanaas hudaldaj awch boloh we. Utas haygaa oruulj tus boloochee. Zaawal awmaar bnaa

  • namjaa (103.10.21.56)

    2016-01-30

    haaguur zaragdaj bgaa yum boloo

  • эх оронч (202.9.40.27)

    2016-01-30

    Иймэрхүү тарилгыг монголдоо хийж болдоггүй юм уу? Эрдэмтэд ч байна, түүхий эд нь ч байна шүү дээ. Бүх юмыг гадаадыг шүтэх юм.