Л.Оюун-Эрдэнэ гишүүний мэдээлэлтэй холбогдон М.Энхболд хуулийн байгууллагад ханджээ

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ц.Цолмон мэдээлэлдээ тэрбээр "УИХ-ын дарга М.Энхболд алга болоогүй, өрөөндөө байна. Ёсзүйн дэд хорооны хуралдааны дараа чуулган үргэлжлэхээр хүлээж байна. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэдэг худал мэдээлэл" гэсэн юм.

Түүний дараагаар Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд "Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнөөдөр М.Энхболдыг гишүүдийг дарамталж, хууль хүчний байгууллагыг өөрийнхөө талд ажиллуулж байгаа гэсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий прокурор болон ТЕГ, АТГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн" -ийг танилцууллаа. Уг албан бичигт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “МАНАН-гийн гэх бүлэглэлийн тоглоом нурах гээд байгаа тул хууль, хяналтын байгууллагууд М.Энхболдыг хамгаалахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж, гишүүдийг дуудаж, Засгийн газрыг хамгаалбал хэрэгт холбогдуулж шалгана гэсэн мэдэгдэл хийсэн.

Дээрх мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж, хариу ирүүлнэ үү. Мөн олон нийтэд илтэд буруу мэдээлэл хүрсэн бол залруулж, албан ёсны мэдэгдэл хийнэ үү” хэмээжээ.

Б.Номин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (122.201.24.25)

    2018-11-29

    Ene ouynerdene gejestoi oron garan nokhor bna daa ooroo l bas zeel absan bna shuu dee ter Khurelsukhtei ni khamt aybuulakh kheregtei shuu dee

  • ЗОЧИН (202.21.124.132)

    2018-11-29

    Ийм ажиллагааг Хүрэлсүх, Оюун-Эрдэнэтэнгүүд л хийж чадна. Зүүдээ ярих гээд хулгайгаа гэж.