"Рио Тинто"-гийн удирдлагууд Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй гэжээ

“Рио Тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн тэргүүн Арнауд Суарат Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ. 

“Рио Тинто”-гийн удирдлагууд энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах хүсэлт тавьсан байна. Харин УИХ-ын даргын өмнөөс Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир тэдэнтэй уулзжээ. Энэ үеэр “Рио Тинто” группийн удирдлагууд “Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь эзэмшигчдийн гэрээ, Дубайн гэрээнд нэг ч цэг таслал, үг өгүүлбэрийн өөрчлөлт оруулахгүй гэдгээ илэрхийлсэн байна. 

Ийнхүү Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал ирэх өдрүүдэд улс төрийн хүрээнд нэлээд шуугиан дагуулах нь тодорхой болчихлоо. УИХ энэ долоо хоногт Оюутолгойг шалгах ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх товтой байна. Түүнчлэн АТГ-аас Оюутолгойд хийсэн шалгалт, Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтын дүгнэлтээ мөн УИХ-д хүргүүлээд байгаа билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (24.14.168.235)

    2019-05-06

    Ene zuunii gutamshig bolson Oyutolgoin gereeg oorchloj ezen ni yumaa medne gedgee Mongol uls delhiid haruulah heregtei!