Уул уурхайн салбарын улсын төсөвт оруулсан орлого 41.2 хувиар өсчээ
- 2019-05-14
- Уул уурхай
- 0
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг хийлээ. Уул уурхайн салбарын 2019 оны дөрөвдүгээр сарын мэдээллийг олон нийтэд хүргэж байна.
УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
Улсын төсөвт оруулсан татвар хураамж
2019 оны эхний 4 сарын байдлаар улсын төсөвт 981.0 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
- Алт 13.0 тэрбум төгрөг,
- Нүүрс 448.2 тэрбум төгрөг,
- Цайр 33.5 тэрбум төгрөг,
- Зэс 448.0 тэрбум төгрөг,
- Төмөр 6.7 тэрбум төгрөг,
- Жонш 9.7 тэрбум төгрөг,
- Бусад 21.9 тэрбум төгрөг,
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 286.1 тэрбум төгрөг буюу 41.2 хувиар өссөн байна. Үүнд:
- Алт 1.5 (13.0%) тэрбум төгрөг,
- Нүүрс 192.4 (75.2%) тэрбум төгрөг,
- Зэс 96.0 (27.3%) тэрбум төгрөг,
- Жонш 5.1 (110.0%) тэрбум төгрөг,
Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан байна.
- Цайр 4.2 (11.1%) тэрбум төгрөг,
- Төмөр 1.6 (19.4%) тэрбум төгрөг,
- Бусад ашигт малтмал 3.1 (12.4%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Эх сурвалж: УУХҮЯ
Сэтгэгдэл (0)