С.Эрдэнэ: Эрдэнэс Тавантолгойн нэр хүндэд халдсан, дотоод үйл ажиллагааг бусниулж, эрх ашгаа шургуулах гэсэн олон хүн байна
- 2019-05-30
- Уул уурхай
- 0
Эдийн засагч Л.Наранбаатар болон “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” төрийн бус байгууллагаас өчигдөр буюу 5-р сарын 29-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гадна жагсаал зохион байгуулсан билээ.
Тэгвэл энэ жагсаал цуглаан болон иргэдийн дунд 1072 хувьцааны талаарх ташаа ойлголт үүсгээд буй хэсэг бүлэг хүмүүсийн талаар мэдээлэл хийхээр Эрдэнэс Тавантолгой компанийн үйлдвэрчний эвлэлээс хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэр Эрдэнэс Тавантолгой компанийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ:
“Манай компанийн нэр хүндэд халдсан, дотоод үйл ажиллагааг бусниулж, эрх ашгаа шургуулах гэсэн олон хүн байна. Тийм учраас мэдэгдэл уншиж танилцуулъя” гэв. Уг мэдэгдэлд "Эрдэнэс Тавантолгой" компанийн үйл ажиллагааг улстөржүүлэх явдал даамжирбал “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс улс төрийн үйл ажиллагаа явуулах болно. Эдийн засагч Л.Наранбаатар гэдэг хүн бол Ардчилсан намын гишүүн. Гэхдээ аль намынх байх нь хамаа алга. "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцаа бол ард түмэнд өгөх ёстой зүйл. Гэтэл энэ Л.Наранбаатар гэдэг хүн 2015 онд “МСS” группт ашиг сонирхол нэгтэй байхдаа “Эрдэнэс Тавантолгой” компани ямар ч ашиггүй. Энэ компанийг зарах хэрэгтэй” гэж хэлж байсан. Манай компани ашигтай болоод ирэхээр энэ хүн “1072 хувьцааг төмөр замын бүтээн байгуулалтад оруулах ёстой” гэж ярьсан байдаг. Харин өнөөдөр “Энэ хувьцааг ард түмэн авах ёстой” гэж ярьж байна. Өчигдөр манай компанийн үүдэнд болсон цуглаанд 10 хүн ирсэн байна лээ. Тэр 10 хүн нь Баянгол дүүргийн Ардчилсан намын гишүүн байсан. Шаардлагатай гэвэл бид тэднийг нэр усаар нь эрэн сурвалжилж болно гэжээ.
Сэтгэгдэл (0)