БНУУ-ын “Мечекерц” компанийн Гүйцэтгэх захирал Молнар Яношийг хүлээн авч уулзав
- 2019-06-21
- Уул уурхай
- 0
“Эрдэнэс Монгол” ХХК, Бүгд Найрамдах Унгар улсын төрийн өмчит “Мечекерц” компанитай хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганхүү, “Мечекерц” компанийн Гүйцэтгэх захирал, ноён Молнар Яношийг хүлээн авч уулзан, харилцан ашигтай хамтын ажиллагааг шуурхай эхлүүлэх талаар санал солилцов.
Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, уул уурхай дагасан дэд бүтэц, ашигт малтмалын хайгуул, гидрогеологийн чиглэлийн судалгааны ажлыг хөндөж ярилцсан байна. Мөн талууд уул уурхайн салбарт өндөр зэрэглэлийн хүний нөөц бэлтгэх, туршлага судлах чиглэлд хамтран ажиллана.
“Мечекерц” компани геотехнологийн эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж, ураны баяжмалын олборлолт, уурхайн нөхөн сэргээлт, эрдэс баялгийн нөөцийн үнэлгээ зэрэг төслүүдийг хэрэгжүүлдэг Унгар улсын үндэсний хэмжээний компани юм. Энэ үүднээс ноён Молнар Янош “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Алт ресурс” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, хөрөнгө оруулалтын чиглэлээр санал солилцох юм.
Сэтгэгдэл (0)