Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтай байна
- 2019-09-03
- Уул уурхай
- 0
Энэ жилийн хувьд Шивээ Овоогийн уурхай 2 сая тонн нүүрс бэлтгэн нийлүүлнэ. Нүүрс бэлтгэн нийлүүлэх ажлаа төлөвлөгөөний дагуу хийх боломжтой хэмээн компанийн удирдлагууд өнгөрсөн 7 хоногт ТУЗ-ийн хуралд мэдээлсэн бөгөөд Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг “ДЦС IV” ТӨХК болон “ДЦС-3”, “Амгалан дулааны станц”, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ зэрэг аймгийн цахилгаан, дулааны станцуудад ямар ч сааталгүйгээр нүүрс нийлүүлэх боломжтой гэсэн үг юм.
Тус компани өөрсдийн нөөц бололцоогоор техникийн зарим шинэчлэлийг хийгээд явж байгаа гэнэ. Харин санхүү мөнгөний урсгал дутмаг байгаагаас шатахуун, тэсрэх материалын нөөц хангалтгүй байгаа аж. Өнөөдрийн байдлаар Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 хувьтай байна.
Боловсруулсан С.Хүрэлбаатар
Сэтгэгдэл (0)