Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто зам нээлтээ хийнэ
- 2019-11-04
- Улаанбаатар
- 0
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслийн замын хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 11:40 цагт Баянзүрхийн шинэ гүүрийн баруун урд талд болно.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын албаны зочид төлөөлөгчид оролцоно.
Тус зам:
- Бетонон тусгаарлах зурвастай
- Сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ
- Хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай
- Хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой
- Буцаж эргэх 5 хэсэгтэй
- Явган хүний 5 гарцтай
- Гэрэлтүүлэгтэй байх ажээ.
Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам нь суурингийн доторх зам бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу цагт 60км-ээс хэтрүүлэх хориглож байгаа юм байна.
Гачуурт, Улиастай, Ургах Наран хороолол руу зорчих иргэд, жолооч нар зориулалтын тэмдэг, тэмдэглэлтэй, зөвшөөрөгдсөн хэсэгт буцаж эргэн зорчино. 5.33 буюу хөдөлгөөний чиг заасан мэдээлэх самбар тавигдах ажээ.
Сэтгэгдэл (0)