Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батчулууныг томилжээ
- Уржигдар 09 цаг 57 мин
- Улс төр
- 1
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх өөр албан тушаалд шилжин ажиллах хүсэлтийг хэлэлцээд, түүний оронд О.Батчулууныг Гүйцэтгэх захирлаар томиллоо. Б.Отгонсүх нь Иргэний нисэхийн газарт шилжин ажиллахаар болсон байна.
Шинээр томилогдсон О.Батчулуун нь Эдийн засагч, хуульч мэргэжилтэй. Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн байна.
Монгол Улсын Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан, мөн “Монголын цахилгаан холбоо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр тус тус томилогдон ажиллаж байсан аж.
Монголын төмөр зам ТӨХК-ийн үндсэн чиглэл:
-
Төмөр замын дэд бүтцийг барих, эзэмших, ашиглах
-
Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх
-
Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хараат, охин компаниуд:
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” ХХК БНХАУ-ын Тяньжин боомтод тээвэр логистикийн төвийн төсөл хэрэгжүүлэгч “Монголиан порт групп” багтдаг байна.
Сэтгэгдэл (1)
(66.181.183.105)
Төмөр зам барих чинь хар ажил байхад цагаан захтангуудыг тэжээсээр байна. Удахгүй төмөр зам барих төсөв нь дуусчихна.