Гараа зөв, тогтмол угаах нь халдвараас сэргийлнэ
- 2020-02-25
- Эрүүл мэнд
- 0
Гараа савандаж сайтар угаах нь коронавируст халдвар болон олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ.
Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг.
Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
Гараа хэзээ угаах вэ?
- Гаднаас орж ирээд
- Хоол идэхийн өмнө
- Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
- Хүүхдээ хуурайлсны дараа
- Бие зассаны дараа
- Амьтанд хүрсний дараа
- Нусаа нийсний дараа
- Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
- Бохирдох бүрт
Гараа хэрхэн угаах вэ?
- Гараа усаар норгож, савандах
- Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх
- Усаар сайтар зайлах
- Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах
- Өрх гэрийн гишүүд тус тусдаа гар нүүрийн алчууртай байх гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)