Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын түүхийг бүтээлцсэн эмэгтэйчүүд

 1921 онд Ардын хувьсгал ялж феодалын дарангуй хоцрогдсон нийгмээс эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол орон байгуулагдаж эмэгтэйчүүд анх удаагаа сурч боловсрох, сонгох, сонгогдох эрхийг эдлэх болсон билээ. Зургаан зуун мянга хүрэхгүй хүн амтай, өвчин зовлонд нэрвэгдсэн, бичиг үзэг тайлагдаагүй ард түмнийг өдгөө зургаа дахин өсгөж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй иргэдтэй ардчилсан орон болоход Эрүүл мэнд, Боловсролын салбарын эрдэмлэг оюунлаг эмэгтэйчүүдийн хувь нэмэр асар их байсаар ирсэн. 
 

1930 онд Улсын зургаадугаар их хурал хуралдаж Дотоод яамны Эрүүлийг хамгаалах газрыг өргөтгөн БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах яам байгуулагдсан. Монгол Улсын зургаа дахь ерөнхий сайд, төрийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджав \миний ханийн өвөө\ Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа олон шинэлэг бодлого боловсруулж хэрэгжүүлж байсны дотор ард иргэдийн эрүүл мэндийн асуудлыг чухалчлан үзэж, олон ажил зохион байгуулсны дүнд эрүүлийг хамгаалахад ахиц гарч, улмаар тус асуудлыг хариуцсан яам байгуулах ажлыг биечлэн хөөцөлдөж анхны Эрүүлийг хамгаалахын сайдаар 1930 онд Долгорын Пунцаг гэгч эмэгтэйг томилж байжээ. Төрийн өндөр албанд эмэгтэй хүнийг тэр бурангуй нийгмээс холдох гэж эрмэлзэж байсан хүнд үед томилно гэдэг бол тухайн үед ардчилсан үзэлтэй, жендерийн мэдрэмжтэй, мэдлэгтэй холч хараатай улс төрч, удирдагчид байсныг илтгэж байгаа юм. Д.Пунцаг нь жирийн малчин гаралтай эмэгтэй байсан бөгөөд 1930-1933 онд ЭХЯ-ны сайд, Монгол Улсын Бага хурлын гишүүнээр томилогдон ажиллаж байсан анхны эмэгтэй сайд, төр нийгмийн зүтгэлтэн юм. Ерөн жилийн түүхтэй Эрүүл мэндийн яам төр нийгмийн захиалгаар байгуулагдаж орчин цагийн өөрийн өвөрмөц тогтолцоог хөгжүүлэхдээ Ардын эрүүлийг хамгаалах яам, Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн яам, Эрүүлийг хамгаалах нийгэм хамгааллын яам, Эрүүл мэндийн гэсэн таван нэр зүүж, гучин сайдыг төрүүлсний долоо нь эмэгтэй сайд нар, дөчин дөрвөн орлогч буюу дэд сайд нар байсны тав нь эмэгтэй дэдсайд нар байсныг дурьдах зүйтэй \миний бие 2007-2012 онд ажиллаж байв\. Эмэгтэй хүний хатан ухаан, шударга, шийдэмгий хурдтай зан чанар эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж байсан олон асуудлыг шийдвэрлэх зөв гарцыг олж хөгжлийг хурдтай урагшлуулж байсныг түүх л гэрчилнэ. H1N1, САРС, МЕРС-ийн халдварын үед ч тэр Монгол Улс хамгийн эрсдэл багатай орны тоонд багтаж, Дэлхийн хамтын нийгэмлэгийн улс орнуудаас ерэн гуравт бүртгэгдэж, ард түмнээ хамгаалж чадаж байсан. Дэлхий дахиныг цочроож байгаа Корона вирүсийн тархалтын үед Монгол Улс халдвар гараагүй орны тоонд орж байгаа нь урльдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг бүх нийтээр хэрэгжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч зөв зохион байгуулалтад орсонтой холбоотой бөгөөд үүнийг удирдан залж буй салбарын эмэгтэй сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн нарын гавьяа юм.
Ардын эрүүлийг хамгаалах яам байгуулагдсанаар үндэсний эрүүл мэндийн салбар болон улс ардын аж ахуйн салбарын үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх ажил хурцаар тавигдаж 1942 оны аравдугаар сарын тавны өдөр анх удаа БНМАУ-ын Улсын Их сургууль нээгдэж тэр жилдээ Монгол Улсын Их Сургуулийн тулгуур багана болсон тулгын гурван чулууны нэг Хүн Эмнэлгийн Факультет байгуулагдаж, анхны төгсөгчид 1947 онд төгссөн түүхтэй. Анхны арван дөрөв гэж алдаршсан төгсөгчдөөс ес нь сургуульдаа багшилж сурсан эрдэм, мэдлэгээ ирээдүй хойч үедээ түгээн Монголын анагаах ухааныг хөгжүүлж, өнөөгийн АШУҮИС-ийн хөгжлийг түүчээлэн авчирсаны тав нь буюу тавин таван хувь нь эмэгтэйчүүд байсан юм. Ц.Долгор, Ч.Долгор, Б.Цэрэнлхам, Р.Нямаа, Ц.Ишханд нар орчин цагийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо нутагшуулан нэвтрүүлж өнөө цагийн хөгжилд хүргэсэн төдийгүй олон мянган шавь нараа төрүүлж монголын эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, гавьяатнууд болсон эрдэмтэн, эмч бүсгүйчүүд байсан юм.

 

1942-1944 онд Хүн эмнэлгийн факультетийн дэргэд арван долоон тэнхим үүсэн байгуулагдаж, Зөвлөлт холбоот улсын эрдэмтэд удирдаж байсны дөрвөн тэнхимийг Хүүхдийн өвчин судлалын тэнхмийг М.П Розова, Халдварт өвчний тэнхмийг Ю.М Михайлова, Эмгэг анатомийн тэнхимийг Х.Л Трегубова, Эрүүл ахуйн тэнхмийг Е.И Кореневская нар удирдаж байсныг түүх мартаагүй. Харин анхны монгол эмэгтэй тэнхмийн эрхлэгчдээр 1956 онд мэс заслын тэнхмийн эрхлэгчээр В. Ичинхорлоо, 1957 онд дотрын тэнхмийн эрхлэгчээр Б.Рагчаа, 1958 онд арьс өнгөний тэхмийн эрхлэгчээр Ч.Долгор нар томилогдон ажиллаж байсан байна. Ингээд бодохоор анагаах ухааныг Монгол Улсад хөгжүүлэхэд улмаар орчин цагийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний суурийг тавихад ЗХУ, Монгол Улсын анагаахын алтан үеийнхний эмэгтэй төлөөлөл багш нарын маань гавьяаг үнэлж баршгүй юм.
1958 оноос Г. Лодон, Б.Рагчаа, В.Ичинхорлоо, А.Намсрайжав, Г.Жамба зэрэг үндэсний арваад эрдэмтдээс бүрдсэн Эрдмийн зөвлөл анх үүсч үндсэндээ Монгол Улсын Их сургууль дотор нэг дээд сургууль байгуулагдаж эхэлсэн гэж үзэж болох юм. Мөн Анагаах ухааны салбарт үндэсний эрдэмтэд төрөн гарч, сургалтын материаллаг бааз бүрэлдэн бий болж, нарийн мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ нэмэгдсэн учир МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлын 1961 оны тавдугаар сарын арван долооны өдрийн 179-р тогтоол, Сайд нарын зөвлөлийн 431-р тогтоолын дагуу МУИС-аас туурга тусгаарлан Анагаах ухааны дээд сургууль байгуулагдаж, 1990 онд АУИС, 2002 онд ЭМШУИС, 2013 онд АШУҮИС болон Ази номхон далайн 100 шилдэг анагаах ухааны сургуулийн нэг болохоор эрхэм зорилгоо тодорхойлон ажиллаж байна. Түүхэн хөгжлийн 78 жилийн хугацаандаа зургаан захиралтай байсны нэг нь эмэгтэй захирал \2018 оноос\, Удирдах зөвлөлийн нэг эмэгтэй дарга\2008-2012\, Эрдмийн зөвлөлийн нэг эмэгтэй даргын \2018 оноос\ үүргийг миний бие хаших боломж тохиож, эрдэмтэн нарийн бичгийн хоёр даргыг АУ-ны доктор, профессор Чимэдсүрэн\2015-2018\, АУ-ны доктор профессор Т.Ариунаа \2018 оноос\ ажиллаж байна.

 

Анагаах ухааны боловсролын шилдэг арга барил, технологи, оюутан төвтэй сургалтын аргыг нэвтрүүлэх замаар болоссронгуй болгох, Номхон даллайн баруун эргийн бүсийн орнуудын сургалтын стандартад хүргэн манай сургалтын хөтөлбөрийг АНУ, БНХАУ, БНСУ зэргэ орнуудад хүлээн зөвшөөрөгддөг, манай төгсөгчид олноор дэлхийн нэр хүндтэй сургуулиудад уригдан ажилладаг болгоход анагаахын боловсролын салбарт ажиллаж байгаа үе үеийн эрдэмтэн профессорууд, удирлагуудын зүтгэл их бөгөөд түний дотор түүхийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бүхий л амьдрал, оюун ухаанаа зориулан зүтгэж багш нарынхаа залгамж халааг нь нэр төртэйгээр өргөн авч яваа өнөө цагийн эрдэмтэд, тэдний төлөөлөл болсон эмэгтэй профессоруудын хувь нэмэр асар их юм. Хүний амьдралын өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг нийгмийн чухал салбар болох, эрүүл мэнд, боловсрол, хуулийн салбарын ажиллагсадын ная гаруй хувийг манай чадварлаг, дайчин эмэгтэйтэйчүүд эзэлж байна. Монгол хүн эрдэмтэй, мэдлэгтэй оюунлаг болж, Монгол хүн оюуны чадамжаараа дэлхийд гайхуулагддаг болгоход Боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарыг удирдаж байсан үе үеийн сайд нарын гавьяа их байсан бөгөөд түүний дотор эмэгтэй хоёр сайд Н.Болормаа, Ц.Цогзолмаа байсныг дурьдахгүй байхын аргагүй юм.
 

Бид жендерийн тэгш эрх гэж ярьж эхэлж тэмцэж байх үед жендер гэдэг үг нь зөвхөн нэг талын эмэгтэйчүүдийн гэсэн тодотголтой юм шиг хүлээн авч байсан сэтгэхүйн үеийг бид өөрчилж хоёр хүйсийн тэгш байдлын асуудлыг төлөвшүүлж чадсан гэж боддог. Миний бие АШУҮИС-ийн 78 жилийн түүхэнд анхны эмэгтэй захирал болж ажиллаж буйн хувьд байгууллагынхаа эмэгтэйчүүдийн үүрэг ролийг нэмэгдүүлж, жендерийн хувьд эрх тэгш байхыг эрхэмлэн ажиллаж байна. Одоогоор АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлд 40 хувь, удирдлагын багуудаас харахад эмэгтэйчүүдийн оролцоо 50:50 хувьтай байна. Эрүүл энх, эрдэм оюуны манаанд эмэгтэйчүүд бид л нүд цавчилгүй зогссоор байна. Монгол Улсын хүн амын талаас дээш хувийг бүрдүүлж буй Монголын эмэгтэйчүүд бидэнд асар их нөөц, хүч бий. Бид суларч болохгүй бид эрчлэгдэх ёстой. Бид хатуу биш хашир болох ёстой, бид чадна... 
 

Ж.ЦОЛМОН
Анагаах ухааны доктор, профессор

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Гаднын хүн (202.126.89.189)

    2020-03-08

    Гаднын хүний нүдээр харахад цус ойртсон, анагаахын салбарыг жаахан өөрчлөх санаатай байгаа юм уу гэж хардаг, энэ захирлыг. Гэвч цус ойртож, хувийн өмч шахуу болсон тул их л амаргүй байх даа. Амжилт хүсье. Маш зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй, ер нь өөрчлөлтийг элдэв цол хэргэмтэнгүүд л илүү эсэргүүцдэг, яагаад бэ гэвэл, тэд хийсэн бүтээснээрээ биш, голдуу арга залиар авсан тул тэдэнд халтай. Жишээ нь академич гэдэг цол манай нийгэмд маш их гай учруулж байгаа

  • улаан фен нь (103.57.94.19)

    2020-03-08

    сонгуулийн пиар л яваад байна даа зайлуул. сонгогчид минь сайн анзаараад байгаарай. ХМХ, сошиалаар одоо эх орондоо хайртай, учиргүй ухаантай эрдэмтэн доктор, профессор, гоц авьяастай, түүх сонирхдог нтр гээ л хачин юм их явж байна шүү. нэг нөхөр бүр кино хийлгэж байгаа юм байна. манайх чинь ямар ч олон доктор профессоруудтай юм, тэгээд яагаад ч хөгждөггүй, салбар салбараар миараад байдаг юм бүү мэд. Баабарын хэлснээр ухаантайгууд нь багтаж цөхсөн орон бөлгөө

  • OYUN (105.112.96.127)

    2020-03-08

    Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

  • Zochin (202.9.40.89)

    2020-03-07

    Yadrgaatsi um be ene neg huuhen...uuriiguu dirtslchlah geed uneheer ydchih umaa...umnuus ni bugs ulsichih um