Өчигдрийн байдлаар 12-15 насны 7019 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5322, II тунд 1504, нийт 7026 иргэнийг дархлаажууллаа. Энэ өдөр 145 жирэмсэн эх, 12-15 насны 3629, 16-17 насны 767 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.001.627 иргэн I тунд, 879.511 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 1916 (16.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 7019 (6.9 хувь), 16-17 насны 12466 (34.5 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)