Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын албан хаагчдыг мэргэшсэн сургалтуудад хамруулна

 

 

600

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Улс төр, худалдаа хариуцан Хоёрдугаар нарийн бичгийн дарга ноён Санжийв Кумар нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг байгаль орчны салбарт тэр тусмаа зэрлэг ан амьтдыг хамгаалах, технологийн шийдлийг ашиглаж агаар орчны бохирдлыг бууруулах, ой, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр тэлэх боломжийн талаар саналаа солилцлоо.

Энэтхэг Улсын технологийн хөгжил, эдийн засгийн хөгжил, байгалийн нөөцийг зохистой ашиглаж буй зэрэг суралцах олон сайн туршлага бий гэдгийг салбарын сайд онцлон тэмдэглэлээ.

Улмаар Энэтхэг Улсаас санаачилсан зэрлэг ан амьтдыг хамгаалах, сэргээгдэх эрчим хүчнийг нэмэгдүүлэх хүчин чармайлтад нэгдэн орох асуудлыг судалж, өргөн хүрээний хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийллээ.

Улмаар талууд хамтын ажиллагааны түлхүүр болох байгаль орчны салбарын боловсон хүчнийг чадавхжуулах тал дээр хэрэгцээнд суурилсан тусгай хөтөлбөрийг боловсруулж богино хугацааны мэргэшсэн сургалтуудад 24-45 насны ажилтнуудаа хамруулж чадавхыг бэхжүүлэхээр тохиролцлоо.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)