Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Феминист гадаад бодлогын сүлжээ”-ний уулзалтад оролцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Мюнхен хотноо энэ сарын 15-нд зохион байгуулсан “Феминист гадаад бодлогын сүлжээ”-ний сайд нарын уулзалтад оролцов. 

 

Уламжлал болон зохион байгуулдаг уг олон улсын хурал, уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар цуглаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг хэлэлцдэг. Энэ удаагийн хурлаар шилжилтийн үе дэх Сирийн эмэгтэйчүүдийг дэмжих, тэднийг оролцоог шийдвэр гаргах түвшинд бий болгох асуудлаар санал солилцож, уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргав.

 

Уулзалтаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эмэгтэйчүүд, охидод тулгардаг сорилтууд тодорхой бүс нутгаар хязгаарлагддаггүй болохыг тэмдэглээд, асуудлыг дэлхийн хэмжээнд авч хэлэлцэх нь чухал ач холбогдолтойг илэрхийлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)