Арилжааны банкууд АТМ-ны гүйлгээний шимтгэлээ 100 төгрөг болголоо
- Уржигдар 13 цаг 31 мин
- Эдийн засаг
- 0
Монголын банк санхүүгийн салбарын системийн нөлөө бүхий арилжааны банкнууд 2022 оноос эхлэн АТМ-ны гүйлгээний шимтгэлээ харилцан бууруулж, хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк болон Капитрон банкнуудын төхөөрөмжүүд (ATM, CDM, CRM) дээр бэлэн зарлага гаргах үед гүйлгээний шимтгэл 500төгрөг байсныг 100 төгрөг болгон бууруулсан.
Энэ удаад тус хамтын ажиллагаанд Богд банк нэгдэн санамж бичигт гарын үсэг зурлаа. Дээрх арилжааны банкуудын харилцагч нар Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1,000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн зарлага гаргахад 100 төгрөгийн шимтгэл төлөх юм.
Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нөхцөлийг сайжруулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготой билээ. Гүйлгээний шимтгэл бууруулах шинэчлэлийн ажлыг тус таван банкны үндсэн системд амжилттай хийж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүллээ.
Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.
Харилцагч та ATM-ны гүйлгээний шимтгэлтэй холбоотой асуудлаар:
- Худалдаа хөгжлийн банкны 1800-1977
- Голомт банкны 1800-1646
- Төрийн банкны 1800-1881
- Капитрон банкны 1800-2020
- Богд банкны 7577-1199 лавлах дугаараар тус тус холбогдон мэдээлэл аваарай.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Сэтгэгдэл (0)