ОБЕГ: Хяргас нуур руу цөмөрч орсон машиныг гаргахаар ажиллаж байна

Увс аймагт Хяргас нуурын иөс цөмөрч суудлын автомашин суусан осол гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2025.01.06/ 00:00 цагийн орчимд энэ тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Улмаар тус Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 03:40 цагт очиход иргэн Б-ийн суудлын автомашин нуурын мөс цөмөрч суусан байсан тул татан гаргах ажиллагааг 08:00 цагаас эхлүүлсэн гэж мэдээллээ.

Осол болсон газар аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 50 км зайтай аж.

Нэгдүгээр сард ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байдаг байна.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)