"Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ" гэх мэдээлэл үндэслэлгүй худал мэдээлэл

Энэ оны 04 дүгээр сарын 07-ны өдөр "Интерполын нөхөн төлбөр" гэх цахим хаягаас "Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ" гэх мэдээллийг цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглан нийтэлсэн байна.

Дээрх агуулга бүхий мэдээлэл нь үндэслэлгүй худал мэдээлэл болно.

Иймд иргэд та бүхэн аливаа төөрөгдүүлсэн, худал мэдээллийг цаг ямагт нягталж байхыг зөвлөж байна.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)