АНУ-д улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд нас баржээ

АНУ-ын Техас мужид улаанбурхан өвчний тархалт нэмэгдсэний улмаас хүүхэд нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгджээ.

Нас барсан хүүхэд нь улаанбурханы вакцинд хамрагдаагүй байсан аж.

АНУ-д он гарсаар улаанбурхан өвчний 600 гаруй тохиолдол батлагдсанаас 480 нь Техас мужид гарсан юм. 

Энэ оны хоёрдугаар сард халдварт өвчний улмаас зургаан настай хүүхэд нас барсан нь сүүлийн арван жилд улаанбурхнаар хүүхэд эндсэн анхны тохиолдол болсон.

Тус хүүхэд мөн адил вакцинд хамрагдаагүй байсан гэв.

2019 онд АНУ даяар улаанбурхан өвчний нийт 1274 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь 1990-ээд оны эхэн үеэс хойших хамгийн том дэгдэлт байсан гэж Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. 

Энэ өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинд хамрагдах гэдгийг эрүүл мэндийн ажилтнууд мэдээлж байна. 

Эх сурвалж: ВВС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)