ХӨСҮТ: Салхин цэцэг өвчин туссан үед агаарт гарч болно
- 4 цаг 16 мин
- Эрүүл мэнд
- 0
Салхин цэцэг өвчний талаар ХӨСҮТ-ийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тав дугаар тасгийн их эмч Б.Дөлгөөн мэдээллээ.
Тэрээр "Салхин цэцэг өвчин агаар дуслын замаар халдварладаг. Вирусээр үүсгэгдэг, амьсгалын замын халууралт тууралтат цочмог халдварт өвчин юм. Энэ өвчний нууц хугацаа ихдээ 10-21 хоног байна. Халдвар өндөртэй өвчинд тооцогддог. Салхин цэцгийн нууц хугацааны төгсгөлөөс сүүлийн тууралт гарсан таван хоногийн дотор агаар дуслын замаар бусдад халдвар тарааж байна. Салхин цэцэг өвчин бага насны буюу 0-7 насны хүүхдүүдэд элбэг тохиолддог. Учир нь томчууд багадаа энэ өвчнөөр өвдөөд, насан туршийн дархлаатай болсон байдаг. Анхны шинж тэмдэг нь халуурах, тууралт гаргах гардаг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийг байгууллагад хандаж зөвлөгөө, зөвлөмж авах хэрэгтэй. Эцэг эхчүүд салхин цэцгийн тууралт гармагц гэрээр дур мэдэж эмчилгээ хийж хүндрэлд хүргэдэг. Тухайлбал, арьсны идээт үрэвсэл, вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа, менингококкт бий болгодог. Тиймээс зайлшгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Салхин цэцэг өвчин туссан үед агаарт гарч болно. Гэхдээ амны хаалт зүүж, бусад халдвар тараахгүйгээр агаарт гаргах хэрэгтэй. Салхин цэцэг өвчний халдвар авсан бол өдөр бүр тогтмол усанд орж, арьсны гадаргууг халдваргүй болгох ёстой. Учир нь энэ өвчин нь үрэвслийн шингэн агуулсан, бохир тууралттай байдаг тул арьсны гадаргууг халдваргүй болгох ёстой. Чихэрлэг, исгэлэн зүйл идэхийг хориглодог" гэв.
Сэтгэгдэл (0)