Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
- 4 цаг 43 мин
- Цаг агаар
- 0
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 22-ны өдөр Булган, Төв, Хэнтийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж салхилж, хүчтэй шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, секундэд 7-12 метр, нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 23-наас 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр, 24-нд тал, хээрийн нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 23, 26-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.
Сэтгэгдэл (0)